Баянзүрх дүүргийн удирдлагын зөвлөлийн XI хуралдаанаар “Боловсролын түншлэл-Хөгжлийн гарц” форум хийхээр болсон. Энэ дагуу форумыг манай улсад анх удаа нийслэлийн дүүргийн Засаг дарга, дүүргийн Боловсролын хэлтэс зохион байгууллаа. Форумд Япон, Комбаж, ОХУ, БНСУ-ын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан төлөөлөгч, нийслэлийн есөн дүүрэг, орон нутгийн цэцэрлэгийн эрхлэгч гээд 250 гаруй төлөөлөгч оролцсон. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Даяаршиж байгаа энэ үед дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхах нь чанартай боловсролын тогтолцоог хөгжүүлэх, улмаар өндөр мэдлэг боловсролтой, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм” гэв.