2013-2015 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн зургаан цэцэрлэг, төрийн бус өмчийн 26 цэцэрлэг шинээр байгуулагдсан байна. Мөн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 2126-аар нэмэгдэж, дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 70 хувьтай болжээ. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 35, төрийн бус өмчийн 102 цэцэрлэгт 17.081 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшин суралцаж байгаа юм байна.