Онцгой байдлын албанд гамшиг судлалаар магистрын зэрэг хамгаалсан анхны албан хаагчид дипломоо гардан авлаа.
Гамшгаас хамгаалах менежментийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 2013 оноос Хууль сахиулахын их сургуульд Гамшиг судлалын магистрын сургалтыг эхлүүлсэн юм. Анхны магистрийн зэргийг Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын албаны тэнхим, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн 24 албан хаагч хамгаалжээ.