Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Доха хотыг зорьж явсан Монолын гурван тамирчин, нэг дасгалжуулагчийг Дубайн онгоцны буудалд визийн зөрчилтэй учраас саатуулан нутаг буцаажээ.
Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа болон тэмцээнд өрсөлдөх байсан Д.Гомбодорж /74 кг-д/, Д.Хүдэрбулга /97 кг-д/, Н.Золбоо /125 кг-д/ нарыг визийн зөрчилтэй хэмээн хил нэвтрүүлээгүй байна. Тамирчид өнөөдөр эх орондоо буцаж ирнэ. Тэдний хувьд “Рио 2016” олимпийн эрх авах хариуцлагатай тэмцээнд оролцож чадаагүйн хариуцлагыг нь хэн хүлээх нь тодорхойгүй байна.
Харин МЧБХ нь тивийнхээ аваргад өрсөлдөх тамирчдын мэдүүлэг, нэрсийг өгөхдөө алдаа гаргаснаас болж тэд эрх олгох нэг тэмцээнийг алгассан төдийгүй дараагийн тэмцээнд оролцох боломжид нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй юм.