Увс аймгийн Тээвэр зохицуулалтын албанаас аймгийнхаа 19 суманд тээврийн хэрэгслийн үзлэг тооллого явуулж эхлээд байна.
Өнгөрсөн сарын 29-ээс энэ сарын 1-ний хооронд Өмнөговь суманд ажиллаж, тус сумын тээврийн хэрэгслүүдэд үзлэг тооллого явуулжээ. Сумын хэмжээнд 218 авто машин, 120 мотоцикль үзлэг тооллогонд хамрагдсан байна. Авто машин урд жилүүдээс өссөн дүнтэй гарсан бол харин мотоцикль эсрэгээр нь бууралттай гарсан аж.
Тээвэр зохицуулалтын албаныхан энэ амралтын өдрүүдээр Ховд суманд ажилласан бол өчигдрөөс Бөхмөрөнд очоод байна.