Казахстаны нийслэл Астанад өчигдөр Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Улс хоорондын зөвлөлийн хуралдаан эхэллээ. Орос, Казахстан, Беларусь, Тажикстан, Украин, Армен, Кыргызийн төрийн тэргүүн нар хямралын үр дагаврыг хэрхэн туулах талаар хэлэлцэж байна. Астанад мөн Гаалийн холбоонд нэгдсэн Орос, Беларусь,
Казахстаны Ерөнхийлөгчдийн уулзалт болно. Уулзалтын үеэр Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Кыргызийн шинэ Ерөнхийлөгч Роза Отунбаеватай уулзахаар төлөвлөсөн тухай мэдээлж байна.