ХБНГУ-ын канцлер Ангела Меркель өнөөдөр болох Герман Испанийн хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолтыг ирж үзэж амжихгүй гэж “Super sport” мэдээллээ. Өнгөрсөн бямба гаригт А.Меркель Германы шигшээгийнхэн аргентинчуудыг дөрөв нэгээр бут ниргэсэн шөвгийн наймын тоглолтыг ирж сонирхсон юм.
ХБНГУ-ын Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Кристоф Стегмансын ярьснаас үзвэл Меркель энэ долоо хоногт ихээхэн шахуу ажилтай байгаа учраас хоёр багийн тоглолт болох Өмнөд Африкийн Дурбанд нисэн ирж амжихгүй юм байна. Аргентинчуудыг хожсоных нь дараа канцлер Германы хөлбөмбөгчидтэй уулзаж гайхам шигтай тоглосонд нь баяр хүргээд Дэлхийн аваргын дараагийн тэмцээнд амжилт гаргахыг хүссэн гэж Стегманс ярьсан байна. Хэрэв Германы шигшээ баг шувтаргын тоглолтод шалгаран үлдвэл Меркель
ӨАБНУ-д нисэх ирэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж тэрбээр нэмж хэлжээ.