Өнгөрсөн өдрүүдэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт гадаад паспорт шинээр авах гэсэн иргэд дугаарлах нь ихэссэн юм. Учир нь гадаад паспорт хэвлэх бэлдэц байхгүй гэсэн шалтгаанаар ийнхүү хүлээлгэжээ.“Гадаад паспортын бэлдэц хугацаандаа ирээгүйгээс шалтгаалан цөөнгүй иргэдийн паспорт хэвлэгдэлгүй хүлээгдэж, асуудал үүссэн аж. Иймээс юунаас болж паспорт хэвлэгдээгүй талаар иргэдэд мэдээлэх үүднээс дээрх тайлбарыг иргэдтэй харилцах цонхуудад өлгөсөн байна. Тавдугаар сарын 9-нд ирэх ёстой байсан паспортын бэлдэц энэ сарын 19-нд буюу өчигдөр орой иржээ. Өнөөдрөөс гадаад паспортыг хэвлэж байна хэмээн холбогдох албаныхан мэдээлж байна.