Нэр хүндтэй тэмцээнүүдийг зохион байгуулахын төлөө дэлхийн олон улс өрсөлддөг. Спортын менежмент, эдийн засгийн гүйлгээ ухаан энд “нуугдаж” байдаг. Өө- рөөр хэлбэл, спортын наадмыг да лим дуулан, спортын хотхоноо сэл бээд зогсохгүй, тэмцээний тасал бар, бараа бүтээгдэхүүн, олон мянган жуулчнаас их мөнгө унагадаг билээ. ӨАБНУ-д болж буй хөл бөмбөгийн ДАШТ-ийг ч энэ жи шиг тойрсонгүй.
Хөлбөмбөгийн “олимп” халуун тивийн түүхэнд хамгийн их ашиг олсон тэмцээнээр зүй ёсоор тэмдэглэж байна. Тус улсын Аялал жуулчлалын яамнаас энэхүү дүгнэлтийг албан ёсоор өгчээ. ДАШТ-ийг зохион бай гуулс наар аялал жуулчлалын сал барт ойролцоогоор 769,8 сая ранд буюу 100 сая долларын ашиг олсон гэсэн тооцоо гарсан байна.
Аялал жуулчлалын сайд Мар тинус ван Шальквик “Бидний төлөвлөж байснаар жуулчлалын сал барт зарцуулсан зарлага нь тэн гист ганц дусал ус туссан мэт хэмжээтэй бага байна. Харин орло гоо тооцвол 100 хувь сэтгэл ханамжтай байж болно. Тиймээс ч ДАШТ-ийг зохиосноор Өмнөд Африкийн эдийн засаг, аялал жуулч лалын салбарт мөнгөний ши нэ эргэлт гарч ирсэн гэдгийг онцолъё” хэмээн өгүүлжээ. ДАШТ-тэй холбоотойгоор өнг өрсөн нэгдүгээр сараас л ӨАБНУ руу хошуурагчид эрс нэмэгдсэн аж. Энэ оны эхний гурван сарын байдлаар тус улсад 1,9 сая хүн ирсэн гэсэн тооцоо гарчээ.
Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал Африкийг зорих аялагчид 21 ху виар өссөн гэсэн үг. Харин зур га ду гаар сард жуулчид эрс өсөж, дэлхийн дөрвөн зүг найман зовхисоос Өмнөд Африкийг зорих хүн хавьгүй олширсон бөгөөд 2009 оныхоос 200 мянган хүнээр хол давсан тооцоо гарсан байна. Харин яг ДАШТ эхлэхээс өмнө тэнд 450 мянган хөлбөмбөгийн балиашиг ирсэн гэсэн мэдээллийг тус улсын Хөлбөмбөгийн холбооны түнш жуулчны компани няцаасан бөгөөд бидний мэдэж байгаагаар 250 мянган хүн л эх оронд маань ирсэн. Энэ бол бодит мэдээлэл. Хэтэрхий зөрүүтэй мэдээллийг Аялал жуулчлалын яам тарааж байна” хэмээн мэдээлэв. ӨАБНУ-ын зах зээлд хөлбөмб өгийн ДАШТ-тэй холбоотой бараа бүтээгдэхүүнүүд ч олноор борлогдож байгаа бөгөөд үйлдвэрлэгчид нь есөн тэрбум рандын ашиг олсон тухай эдийн засагч Грантан Торнтон орон нут гийн “Sowetan” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Тэгвэл ДАШТ-ий үеэр ажилдаа дарагдсан хүмүүс ч байна. Гэмт хэрэг, хулгай дээрэм гаарч Өмн өд Африкийн нэр хүндийг унагааж байгаа энэ үед шүүгчид, цаг даа нар, өмгөөлөгчид толгой өн дийх завгүй ажиллаж буй гэнэ. Хөлбөмбөгийн “олимп”-ийн үеэр хул гай дээрэм их гарсан бөгөөд прокурорын 260 ажилтан, 110 шүүгч, 110 өмгөөлөгч, 93 орчуулагч ДАШТ-ий ганц ч тоглолтыг тухтай үзэж чадаагүй гэсэн судалгаа гарчээ. Зургадугаар сараас хойш Алмаазны оронд 216 гэмт хэрэг бүртгэгдээд буй юм. Зөвхөн Йоханнесбургийн гудамж талбайд олон мянган видео ка мер тавьсан ч цагдаа нар шуур хай ажиллаж чадахгүй байна. Замбараагүй байдал га зар авч, олон мянган гэмгүй ир гэд хэл мэг дэж буйн дотор Мо зам бикээс цагаачлан ирэгсэд дийлэнх хувийг эзэлж буй.
Энгийн үед ч гэсэн нутгийн индианууд тэдэнд дээрэлхэн иргэний дайн гаргах шахдаг аж. Өмнөд Африкт түр ирсэн Мохаммед Абикар хэмээх мозамбик залуу “ДАШТ өнд өрлөсний дараа бид нутагтаа эсэн мэнд буцахыг л хүсэж байна. Энд амьдарч байгаа мозамбик иргэд айдас, түгшүүр дунд амьдардаг нь нууц биш юм. Тэдний эрхийг хамгаалах цаг аль хэдийнэ болсон” гэж “Sowetan” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Б.ӨЛЗИЙТОГТОХ