Дөрвөн настай охин О-г төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нар нь хөнөөсөн хэмээн буруутгагдаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Тэгвэл тэднийг шүүх хурал маргааш Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд 11.00 цагаас тус шүүхийн А зааланд болно. Шүүх хурал нээлттэй болох талаар албаны эх сурвалж мэдээллээ. Учир нь хохирогч нь насанд хүрээгүй ч нас барсан, шүүх хуралд хууль ёсны төлөөлөгч нь орох учир нээлттэй болох аж.