2015 оны тавдугаар сарын 20-ны 21 цагаас тавдугаар сарын 21-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, Увс, Ховдын нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө бүх нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2015 оны тавдугаар сарын 22-ноос тавдугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи 22-нд Алтайн уулсаар, 23-25-нд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтnйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24, 25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.