Дундговь аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын болон Онцгой байдлын хэлтэс, Зэвсэгт хүчний ангийн албан хаагчид эхчүүдийн төлөө хүмүүнлэгийн үйлс өрнүүлж байна. Тэд аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн орыг шинэчилж өгөхөөр мөнгө хуримтлуулж эхэлжээ. 25 ортой уг тасгийг өнгөрсөн жил аж ахуйн нэгж, иргэдийн хандив тусламжаар тохижуулж, угтах, үдэх өрөөтэй болсон ч орыг нь сольж чадаагүй аж. Төмөр орнуудынх нь пүрш сунаж, дөнгөж амаржсан эх, өлгийтэй нярай хэвтэж амрах аргагүй болжээ. Үүнийг сольж өгөхөөр санаа нэгдсэн эрчүүд орон нутгийнхаа жижиг үйлдвэрт ор захиалан хийлгэж байгаа гэнэ.