Бурхан халдун уулыг энэ сарын 27-нд тахихаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар шийдвэрлэсэн байна. Тахилгыг зургадугаар сарын эхний хагаст хийхээр орон нутгаас санал гаргасан аж. Тахилгыг уламжлал ёсоор Бурхан халдун уулын бараа харагдах газраас хийнэ. Бурхан халдуныг 1995 оноос эхлэн орчин үеийн ёс заншлаар тахиж ирсэн юм.