Монгол Улсын гавьяат тамирчин, “Москва-80” XXII олимпийн хүрэл медальт, чөлөөт бөхийн тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит төгөл Сэлэнгэд бий боллоо. Сэлэнгэ аймгийн “Барселон” олимпийн зөвлөлөөс санаачлан, түүний төрсөн нутаг Алтанбулаг сум дахь музейн хашаанд байгуулсан эл төгөлд Д.Оюунболд агсны гэр бүл, эгч, дүүс, Тужийн нарсны хамгаалалтын газар хамтран, дөрвөн төрлийн 700 гаруй мод тарив.