Аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх, зөвлөх компани сонгон шалгаруулах үйл явц үргэлжилж байна.
Одоогийн байдлаар 10 гаруй компани сонгон шалгаруулалтад өрсөлдөхөөр материалаа илрүүлжээ. Тэднээс хэн нь шүүлтүүрт тунахыг ирэх сард тодруулах юм байна. “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дотоодын газрын тосны нөөцөд түшиглэж, нефть боловсруулах үйлдвэр барихыг зөвлөсөн. Иймээс газрын тосны ордын байршил, дэд бүтэц, зах зээлийн хүчин зүйлийг тооцож үзээд зүүн болон говийн бүсэд үйлдвэр барих нь зүйтэй гэж үзсэн” гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ярьсан.
Тус яамныхан “Аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг” боловсруулан, УИХ-д өргөн бариад буй. Энэхүү баримт бичгийг дагалдуулан аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн зураглал гаргаж байгаа аж. Түүнчлэн бодлогын баримт бичгийн дагуу хамгийн түрүүнд нефть боловсруулах үйлдвэр барих юм.
Т.ЭНХБАТ