Өнгөрөгч сарын 27-ноос тавдугаар сарын 3-ны өдрийг дуусталх хугацаанд 145,355 хүн амбулаториор үйлчлүүлсний 5,673 (3.9%) нь томуу, момуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.5 хувиар их хэдий ч өнгөрсөн оны мөн үеэс 0.8 хувиар бага байна. Лабораторид суурилсан тандалтаар 60 сорьц хүлээн авч шинжлэхэд 5 (8.3%) сорьцонд томуугийн В вирусын, 15 сорьцонд шинжилгээ хийхэд 3 (20%) сорьцонд бокавирус, 2 (13%) сорьцонд риновирус, 2 (13%) сорьцонд энтеровирус, 1 (6%) сорьцонд аденовирусын ген тус тус эерэг тодорхойлогдсон аж.
Нийслэлийн хэмжээнд- амбулаторийн үзлэгт 96805 хүн хамрагдсанаас 3742 (3.9%) хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон байна.
Эх сурвалж: ХӨСҮТ, НЭМГ