Улсын хэмжээнд өдгөө бөөрний архаг дутагдалтай, гемодиализын аппаратад зайлшгүй орох шаардлагатай 400 орчим хүн бий тухай Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн ярьдаг. Гэтэл аппарат, тоног төхөөрөмжийн хүрэлцээгүйгээс зарим нь эмчилгээ хийлгэж чаддаггүй. Ийм өвчтэй хүмүүс бөөр орлуулах эмчилгээ хийлгэх, эсвэл бөөр шийлжүүлэн суулгуулах мэс засал хийлгэхгүй л бол удаан амьдрах чадваргүй байдаг.
Орон нутагт бөөр орлуулах аппараттай цөөхөн аймгийн нэг нь Сэлэнгэ. Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт ийм хоёр аппарат зогсолтгүй ажиллаж, бөөрний дутагдалд орсон 11 хүн тогтмол үйлчлүүлж байна.