Булган аймгийн Сэлэнгэ сум энэ сарын 18-наас улсын тэргүүний “Ундраа” цэцэрлэгийг түшиглэн, гэрээр хүүхэд харах үйлчилгээг туршиж эхэллээ. Нэг сар үргэлжлэх эл туршилтад 10 хүүхэд хамрагдаж байна. Туршилт амжилттай болбол сумандаа гэрээр хүүхэд харах үйлчилгээ нэвтрүүлэн, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа багачуудыг авч, эцэг эхэд нь ажлаа тайван хийх боломж олгохоор төлөвлөж байгаа аж.