Ирэх аравдугаар сарын 1-ний дотор хүн ам, орон сууцаа тоолохоор нийслэл бэлтгэж эхэллээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого зохион байгуулж явуулах комиссын бүрэлдэхүүнийг өчигдөр нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа батлав. Энэ ажлын хүрээнд хороо бүрт тооллогын түр товчоо байгуулж, дүүргүүд нутаг дэвсгэртээ оршин сууж байгаа айл өрх, хүн амын тоог засаг захиргааны анхан шатны бүртгэлд хамруулан, “Хүн ам, өрхийн мэдээллийн нэгдсэн сан” бүрдүүлнэ. Завсрын тооллогод нийтдээ 566 сая 179 мянга 800 төгрөг зарцуулахаар тооцжээ.