Английн армийн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй морин пологийн баг, дасгалжуулагчтайгаа энэ сарын 1-19-нд манай улсад ирж, Хэнтий аймаг дахь Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн морь сумангийн баазыг түшиглэн, хамтарсан сургалт хийлээ. Сургалтын хүрээнд хоёр улсын багийн хооронд уламжлалт модон цохиур, бөмбөг ашигласан нөхөрсөг тэмцээн зохион байгуулахад Английн баг хожжээ.
Морин поло Монголоос үүсэлтэй гэдэг ч өнөө үед эл спорт тоглоомыг англичуудын зохиосон дүрмээр дэлхий нийт тоглож байгаа юм. Энэ спортын нарийн дүрэм, тоглох арга барилаа монголчуудад зааж өгөхөөр Английн морин пологийн баг Монголд ирсэн аж. Ирэх дугадугаар сарын сүүлч, долдугаар сарын эхээр Монголын полочид Англид зочилж, Хатан хааны цэргийн сургуульд тэмцээн зохион байгуулах юм байна.