Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Чулуун овооны тойргийн баруун урд замд дулааны шугам шинээр тавих ажлыг энэ сарын 22-ний өдрийн 23 цагаас энэ сарын .25-ны өдрийн 6 цаг хүртэл хийх учир дээрх хугацаанд Чулууны овооны тойргоос баруун тийш Нарантуул ОУХТөв хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэхгүй болохыг мэдэгдье. Зүүн талаас буюу Нарантуул ОУХТ-өөс ирсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн Скай авто сервисийн зүүн гарцаар урагш эргэж Чулуутын 5,7,4-р гудамжаар явж Чулуун овооны зүүн талын Петровис ШТС-н урд гарцаар хойш гарч хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ үү гэж нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.