Оросын цахим хэвлэлүүдэд мэдээлснээр Хятадын Шаньси мужийн Тайюань хотын захуудад нийлэг эдээр хийсэн будаа борлуулж байсныг хуулийн байгууллагынхан илрүүлсэн аж. Харахад жирийн цагаан будаанаас огт ялгагдахгүй тэрхүү бүтээгдэхүүний найрлагад резин, төмс, үр тарианы хаягдал орсон учраас эрүүл мэнд, аминд аюултай аж. Имй хуурамч будаа зөвхөн Хятад төдийгүй Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг улсын захуудаар борлогдсон байхыг үгүйсгэх гэж тус мужийн цагдаагийнхан мэдээлжээ. Харин тэдгээр улс одоогоор ямар нэгэн хариу мэдэгдээгүй юм байна. Хуурамч будааг агшааж, чанасан нь зөөлөрдөггүйн дээр эвгүй үнэртэй. Чанах явцад хуванцрын үртэс шиг жижиг зүйлс хөвдөг гэнэ.