Нэг хичээлийг нэг багш заах биш тухайн хичээлийг заадаг 4-5 багш хамтарч хичээлийн хөтөлбөрөө боловсруулж, хамд заадаг болох гэнэ. Мөн судалгаа шилжилгээний хичээлүүдийг илүү практикд суурилж, заах арга барилыг чухалчлах аж. Боловсролын салбарт энэ жил 200 орчим шинэ лаборатори ашиглалтад оруулжээ. Цаашид заах арга барилыг илүү сайжруулж, сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд ерөнхий боловсролын сургуульд заах арга зүй, сургалтын технологиор мэргэшсэн магистр зэрэгтэй багш нарын эзлэх хувийг 70 хувьд хүргэх зорилт БСШУЯ тавьжээ.