2015-2016 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдалтын хэмжээг 85 хувьд хүргэх зорилго салбарын яам тавьжээ. Өөрөөр хэлбэл, жилд 15 мянган хүүхдийг шинээр цэцэрлэгт явах орчин бүрдүүлнэ гэсэн үг. Улаанбаатар хотод концессийн гэрээгээр 72 сургууль, цэцэрлэг барих эрхийг Засгийн газар дэмжсэн. Энэ дагуу энэ хавраас зарим бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Нийт 30 гаруй байршил дээр барилгын ажил эхлүүлэхээр Аж үйлдвэрийн яам болон Хөрөнгө оруулалтын газар тодорхой гэрээ хэлэлцээр хийж байна.