Хятадын Экзим банкны хөрөнгө оруулалтаар Монголд 20 орчим сургууль барихаар төлөвлөсөн. Үүн дээр нэмээд буулгаж шинээр барих 10 барилгын ажил байгаа. Сургууль, цэцэрлэгийн 100 барилгыг хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулбал Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгасан 2024 онд ерөнхий боловсролын сургууль нэг ээлжээр хичээллэдэг болох хугацаа наашилна.