АШУҮИС-ийн Мэс засал, мэдээгүйжүүлгийн тэнхимийн багш нар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нартай хамтран энэ сарын 17-нд өвчтөн 32 настай С-д амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Элэг шилжүүлэн суулгах мэс засал 2011 оноос БНСУ-ын “АСАН” төвтэй хамтарч хийгдсэн бөгөөд өмнөх 18 тохиолдлыг АСАН төвийн эмч нартай хамтран хийж байжээ. Энэ удаа монгол эмч нар анх удаа бие дааж, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэв.