Сүүлийн үед улаанбурханы дэгдэлт ихэссэн. Иймээс МУБИС-ийн Дотоод ажлын алба сургуулийн эмчтэй хамтран зохих арга хэмжээ авчээ. Тухайлбал, улаанбурхан өвчний сэжиг бүхий 215 оюутан эмчид үзүүлснээс 64 нь шинжилгээгээр тогтоогдсон тул тэднийг тусгаарласан байна. Түүнчлэн улаанбурхан, гахай хавдар, улаануудийн эсрэг вакцинд МУБИС-ийн Оюутны 1-5 дугаар байрны нийт 325 оюутныг хамруулав. Мөн улаанбурхан өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж, арга хэмжээ авах талаар зурагт хуудас хэвлүүлэн бүрэлдэхүүн сургууль, дотуур байруудад байрлуулсан байна. Үүгээр зогсохгүй “Монгол эмимпекс” ХХК-тай хамтран багш, оюутан, ажилчдад зориулан витаминжуулалтын аян зохион байгуулжээ.