АШУҮИС-ийн Мэс засал, мэдээгүйжүүлгийн тэнхимийн багш Л.Ганболд, О.Сэргэлэн нар ДЭМБ-ын “Дэлхийн мэс заслыг 2030 он хүртэл хөгжүүлэх баримт бичиг”-ийг боловсруулах комиссын гишүүнээр сонгогдсон. Иймээс тэд төлөвлөгөө боловсруулалцаж, АНУ-ын Бостон хотын Харвардын их сургуульд хуралдсан “Дэлхийн мэс заслыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө”-г батлалцав. Дэлхийн оюутнуудыг төлөөлж эл үйл ажиллагаанд АШУҮИС-ын V курсын оюутан Э.Сарнай оролцжээ.