Эрүүл мэнд, спортын яам, АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институт, Өвчний хяналтын төв, ДЭМБ, “Оном сан” Монголд элэг судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран видео хурал зохион байгууллаа. Энэ хурал нь “Элэгний вирусийн урьдчилан сэргийлэлт, хяналт, элэгний өвчлөл, нас баралтыг бууруулах нь” сэдэвт эрдэм шинжилгээний симпозиум зохион байгуулахтай холбоотой юм. Хурал өчигдөр орой 21.00-22.30 цагийн хооронд үргэлжилсэн байна.