Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 7405 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээрээс Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 эь эмнэлзүйн шинж тэмдгээр улаан бурхан туссан нь батлагджээ. Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 238.280 хүүхэд орж, хамрагдалт 64.4 хувьтай байна.