Энэ сарын 13-19-нд нийт 1876 хүн ГССҮТ-д хандсанаас 62.7 хувийг эрчүүд, 31.1 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж байна. Мөн 8.9 хувь нь хэвтэн эмчлэгдэж байгаа бөгөөд 5.2 хувь нь амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох үедээ согтуу байжээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 3.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн амьгүй механик зүйлд өртөх, хүчирхийлэл, зам тээврийн осол тус төвд хандах иргэдийн зонхилох шалтгаан болж байна.