Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 220/110/35 кВт-ын Улаанбаатар дэд станцад өнөөдөр буюу тавдугаар сарын 24-ний өдрийн 8.50 цагийн орчимд гэмтэл гарсны улмаас нийслэлийн хэмжээнд цахилгаан тасарсан. Тус компаниас дэд станцын тоноглолд гарсан гэмтлийг засахаар ажиллаж, Диспетчерийн үндэсний төвөөс системийн хэвийн үйл ажиллагааг хариуцаж байв. 17.00 цагийн байдлаар хотын ихэнх хэрэглэгчдийн цахилгаан ирсэн байсан ч Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Ихнаран, мөн Хан-Уул дүүргийн Нисэх, Чингэлтэй дүүргийн 8-14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга, Тасган, Хайлааст, V буудал, мөн Төв аймгийн Баян, Баянцагаан, Баянжаргалан сумын цахилгаан тасарсан хэвээр байсан юм. Тэгвэл 18.15 цагт Диспетчерийн үндэсний төвөөс системийн хэвийн үйл ажиллагааг хэвийн болгож, хязгаарлалтыг зогсоолоо.