Ирландчууд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан ижил хүйстнүүд гэрлэхийг хуулиар зөвшөөрөхийг дэмжлээ.
Ижил хүйстнүүд гэрлэхийг хуулиар зөвшөөрөхийг бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 62 хувь дэмжиж, 38 хувь нь эсэргүүцсэн гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Ирландын улс төрийн намууд “тийм” гэсэн хариултыг сонгохыг санал асуулгад оролцогчдод уриалж байсан юм.
Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжигч олон хүн Дублины цайзад цуглан санал асуулгын дүнг тэмдэглэсэн байна.