Хууль зүйн сайдын А/102 дугаар тушаалын дагуу өнөөдрөөс эхлэн үнэмлэхээ гээгдүүлсэн жолоочдод "Жолоочийн түр зөвшөөрөл" олгоно. Тодруулбал, ЦЕГ-ын Лицензийн төвөөс энэхүү зөвшөөрлийг авах бөгөөд тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн, үнэмлэхээ үрэгдүүлсэн, үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тодорхой шалтгааны улмаас тасалдсан, зогссон гэх мэт шалтгаантай жолоочид түр үнэмлэхийг авах боломжтой юм.
Жолоочийн түр зөвшөөрөл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй нэгэн адил хүчинтэй байх бөгөөд жолоочийн үнэмлэхийн бүртгэлийн хуудсанд жолоочийн түр зөвшөөрөл авсан хүний талаар тэмдэглэл хийх аж. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70006996 утсаар лавлах боломжтой юм.
Дашрамд дурдхад түр зөвшөөрлийг батлагдсан загварын дагуу гурван сар хүртэлх хугацаагаар олгох гэнэ.