Төв аймгийн Засаг даргын тамгын газрын албан хаагчдын бие бялдарын түвшинг тогтоолоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Бие бялдрын түвшин тогтоох сорил”-ыг сурталчилах нэг сарын аяныг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 2015 оны а/142 захирамжын хүрээнд хүч, уян хатан, тэнцвэр, тэсвэр, хурдын сорилыг 70 орчим хүнээс авч, биеийн найрлага хэмжигч Танита аппаратаар 70 гаруй хүний бодисын солилцоог тодорхойлж, эрүүл мэндийн үнэлгээний зөвлөлгөө өгсөн байна. Мөн артерийн даралт ихсэх, чихрийн шижингийн хэв шинж, эрт илрүүлэгийн үзлэг, цусанд дах сахар, холестрин зэрэгт үзлэг оношилгоонд хамруулжээ.
Төрийн албан хаагчдын бие бялдарын түвшинг тогтоож, эрүүл мэндийн үнэлгээ хийх ажлыг ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Биеийн тамир, спортын газар, Нгэдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд хамртан зохиосон аж.