Дэлхийн энергийн төв гэгддэг Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан орчмын газар нутгийг хамгаалах, говийн бүсэд аялал жуулчлалыг татах, цогцолбор газар болгон хөгжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг захирамж гаргаж “Хамарын хийд орчмын хамгаалалтын захиргаа”-г байгуулахаар болжээ.
Төсөв санхүү хүндрэлтй байгаа энэ цаг үед хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг аялал жуулчлалын орлогоос санхүүжүүлэн, ус цахилгаан хангамж, хог тээвэр, зам харилцаа зэрэг үйлчилгээг холбогдох ажжил хариуцсан байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлж ажиллахаар болсон байна. Цогцолборт газрын хамгаалалтын захиргааны бүтцэд Хамгаалалтын захиргааны дарга, судалгаан мониторинг мэдээллийн сан хамтын ажиллагаа хариуцсан ахлах ажилтан, хяналт шалгалт орчны бүс, бүлэг, нөхөрлөл хариуцсан мэргэжилтэн, аялал жуулчлал, мэдпээлэл сургалт хариуцсан мэргэжилтэн, нягтлан, бичиг хэрэг, үйлчлэгч, нярав, гурван байгаль хамгаалагч , хоёр идэвхтэн байгаль хамгаалагч, жолооч багтжээ.