ЗХЖШ-ын зөвшөөрлөөр дүүргийн цэргийн хүрээний анги, салбарууд хамтран “Городок”-ын нисэхийн цэргийн анги буюу Налайх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар 137 дугаар ангийн 100 га газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж дуусгажээ.Биологийн нөхөн сэргээлт хийх ажлын хүрээнд 1000 ширхэг мод тарьсан байна. Мод тарих үеэр дүүргийн Засаг даргын Гэр хорооллын барилгажилт, хөдөө аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Т.Чулуунгэрэл барилгын хогоор дүүрсэн байсан энэ газрыг цэвэрлэн нөхөн сэргээх ажлыг санаачлан дэмжсэн ЗХЖШ, гүйцэтгэсэн Налайх цэргийн хүрээний анги, салбаруудын нийт ажилтан алба хаагч нарт талархалаа илэрхийлж, дүүргийн зүгээс энэ талбайн ногоон орчныг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн 3000 ширхэг чацарганы суулгац өгөхөөр болсон аж. Хуучин цэргийн анги байсан газруудаас ийм том хэмжээний газрыг цэвэрлэсэн анхны тохиолдол нь энэ болж буй юм.