Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев интернэтийн “Twitter” сүлжээн дэх өөрийн бичил блогоор дамжуулан Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Наззарбаевт төрсөн өдрийн мэнд хүргэжээ. Тэрбээр ”Та бол Оросын ард түмний агуу их анд нөхөр билээ. Танд төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж казахаар бичсэн байна. Назарбаев 1940 оны долдугаар сарын 6-нд АлмаАта мужийн Каскаленийн дүүргийн Чемол ган тосгонд төржээ. Н.Назарбаев 1990 оноос Казахстаны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй юм.