Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 14, аврах ажиллагааны долоон дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах анги, харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Цэвэр усны нөөцийн хашаанд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн Улаанбаатар салбар Улаанбаатар дэд станц шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 35, 63, 10 дугаар ангийн тасгуудыг очиход тус станцийн 220/110 35 кВт-ын дэд станцын хашаанд өнжмөл өвс шатаж байсныг унтраасан байна.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтайн овооны 14 дүгээр гудамжинд “Тунгалаг тэрх” хүнсний дэлгүүрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход тус дэлгүүрийн таазны хэсэг шатаж байсныг унтраасан аж.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 22 дугаар гудамжинд хийн зуухнаас хийн газ алдаад байна гэсэн дуудлагын дагуу Аврах гал унтраах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийг очиход төслийн хийн зуух нь хий алдаж байсныг аюулгүй болгосон гэнэ.