Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Зургадугаар сарын 1-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
Зургадугаарсарын 1-ний өдрийн 14:00, 16:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно.
Улсын драмын эрмийн театр
Зургадугаар сарын 1-ний өдрийн 11:00, 13:00 цагуудаас К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг
Хүүхэлдэйн театр
Зургадугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагаас “Үлгэрийн баатрууд” парад
Зурдугаар сарын 1-ний өдрийн 12:00, 14:00 цагаас Хүүхэлдэйн театрын тайзнаа Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг
Зурдугаар сарын 1-ний өдрийн 16:00 цагаас VIVA CITY хороололд Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг тавигдана.
ҮндэснийЦирк /АСА ЦИРК/
Тавдугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагаас,
Тавдугаар сарын 30-ний өдрийн 11:00, 14:00, 17:00,
Тавдугаар сарын 31-ний өдрийн 11:00, 14:00, 17:00,
Зургадугаар 1-ний өдрийн 11:00, 14:00, 17:00 цагуудаас “Циркийн шилдэг үзүүлбэрүүд” тоглолт
Нийслэлийн Улаанбаатар чуулга
Тавдугаар сарын 30, 31, зургадугаар сарын 1-нд 11:00, 14:00, 17:00 цагуудаас “Бонгын аялал” тоглолт
Хүүхдийн номын ордон
Тавдугаар сарын 29-нд 11:00 цагаас “Шидэт номын найзууд” уран уншлагын уралдаан
Зурдугаарсарын 1-нд Нээлттэй хаалганы өдөр
Монголын хүүхдийн ордон
Тавдугаар сарын 25-ны өдөр Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.
Зургадугаар сарын 1-ний 14:00 цагаас Баярын тоглолт
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар
Зургадугаар сарын 1-ний өдөр 09:30 цагаас “Өргөө-2” кино театрт Дүүргийн “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллаагаа зохион байгуулна. Хүүхдүүдэд кино үзүүлнэ. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар
Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамтрах ба хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна. Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд гарын бэлэг гардуулна.
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар
Зургадугаар сарын 1-нд 11:00 цагаас УБ Паласт Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
Зургадугаар сарын 1-нд 12:30 цагаас Баянгол дүүргийн ЗДТГ-аас УБ Палас хүртэл парад алхана.
Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар
Зургадугаар сарын 1-нд 11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар
Зургадугаар сарын 1-нд 11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар
Зургадугаар сарын 1-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
Тавдугаар сарын 28-31-ний өдрүүдэд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулагдана.
Зургадугаар сарын 1-нд 11:00 цагаас “Их Зайсан” цогцолборт “Оюуны Ундраа” групптэй хамтарсан Хүүхдийн баярын үйл ажиллагаа болно.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар
Зургадугаар сарын 1-нд 11:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар
Зургадугаар сарын 1-нд 11:00-15:00 цагийн хооронд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Үндэсний Соёл амралтын хүрээлэн
2015 оны Тавдугаар сарын 28-аас 2015 оны зургадугаар сарын 04-ний хугацаанд “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Ихтайз, багатайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, АХА, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Зургадугаар сарын 1-нд 11:00 цагт “Витафит” ХХК, ТВ-5 телевизтэй хамтран “Ундааны баяр” өдөрлөг ба бусад ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит уралдаан, тэмцээнийг зохион байгуулна. Мөн номын худалдаа явагдана