Говь-Алтай аймгийн ЗДТГ, оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбоо, Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн Залуучуудын холбоо хамтран жил бүрийн өдийд ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулдаг. Өнөө жилийн өдөрлөг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн дэмжлэгээр энэ сарын 26-ны 16.00 цагт ГХЯ-нд “Ажлын байрны нээлттэй өдөрлөг-2015” нэртэйгээр болно. Тус аймгийн оюутан, залуучууд, төгсөгчдөд зориулсан уг өдөрлөгт одоогоор шилдэг 200 төгсөгч, 30 топ аж ахуйн нэгж оролцохоо мэдэгдээд байгаа аж.