Дэлхийн энергийн төв гэгддэг Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан орчмын газар нутгийг хамгаалж, цогцолбор болгон хөгжүүлэх, аялагч жуулчдыг татах зорилгоор Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг захирамж гаргаж, Хамарын хийд орчмын хамгаалалтын захиргаа байгууллаа.
Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед уг хамгаалалтын захиргааны зардлыг аялал жуулчлалын орлогоос санхүүжүүлэн, ус, цахилгаан хангамж, хог, тээвэр зэрэг үйлчилгээг холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хамгаалалтын захиргаа нь дарга, ахлах ажилтан, хоёр мэргэжилтэн, нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтан, үйлчлэгч, нярав, байгаль хамгаалагч гурав, идэвхитэн байгаль хамгаалагч хоёр, жолооч гэсэн орон тоотой ажиллах юм.
Б.БАЯСАЛМАА