Дорноговь аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс орон нутгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ард иргэдийн саналыг үндэслэн, Сайншанд хотод Хүүхдийн эмнэлэг, гуравдугаар багт хүүхдийн цэцэрлэг, Замын-Үүд суманд шинээр хүүхдийн цэцэрлэгийн цогцолборыг барихаар тавдугаар сард газрын зөвшөөрлөө авч ажлаа эхэллээ.
Дээрх бүтээн байгуулалтыг нийт зургаа орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр бүтээн босгох бөгөөд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг “Болд Төмөр,Ерөө гол” ХХК-ийн захирал Б.Дэлгэрсайхан ивээн тэтгэж бариулж буй аж. Цэцэрлэг, хүүхдийн эмнэлгийн барилгыг энэ жилдээ багтаан дуусгаж орон нутгийн засаг захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх юм байна.