2009 оны есдүгээр сарын 13-наас 2014 оны нэгдүгээр сарын 18-ны хооронд Д.Г нь 22 удаагийн үйлдлээр, Н.А нь долоон удаагийн үйлдээр, Г.Т нь дөрвөн удаагийн үйлдлээр, Б.С, Э.С А.Э нар тус бүр хоёр удаагийн үйлдлээр, Э.Э, Г.Г, Ц.Б, Б.Ц нар тус бүр нэг удаагийн үйлдлээр Дорнод аймаг, Дархан-Уул аймаг, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрээс ганцаараа болон бусадтай бүлэглэж орон байр агуулах саванд хууль бусаар нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсээс яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015 оны гуравдугаар сарын 19-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ял, шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гурван жил зургаан сарын хорих ял, шүүгдэгч Э.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ял, шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зургаан сарын баривчлах ял, шүүгдэгч Г.Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэрэгт зааснаар хоёр жил 6 сарын хорих ял, шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ял, шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил нэг сарын хорих ял, шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зургаан сарын баривчлах ялыг тус тус оногдуулсан байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч Давж заалдах шатны 10 шүүхэд гомдол гаргасныг Давж заалдах шатны 10 дугаар шүүх хүлээн авч 2015 оны тавдугаар сарын 19-ны өдөр хянан хэлэлцээд гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна