Энэ оны дөрөвдүгээр сард МААЭШХ-ийн эрдэмтэд малаас хүнд халдварладаг хачигт халдварыг судлах зорилгоор Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутгаас хачиг шавьжны дээжийг цуглуулжээ.
Энэ талаар тус сумын МЭҮТ-ийн дарга Н.Найдандоржоос лавлахад “ Хачигт халдварыг судлах зорилгоор дөрвөн эрдэмтэн ирж манай нутгаас дээж аваад буцсан. Харин энэ төсөл цаашид хэрэгжих эсэх талаар тодорхой мэдээлэл алга. Хавар болохлоор салхиар идэвхжин хүн, малд шингэж шимэгчлэн амьдардаг хачигт халдвар хад чулуу ихтэй манай сумын зарим газраар унадаг. Тиймээс бид тухайн үед өвчилсөн малд шаардлагатай тариа, вакцин хийдэг” хэмээн ярив.