Өмнөговь аймгийн Политехникийн колллеж дээр ШШГА-нд хүмүүжиж буй найман хүмүүжигч мужааны сургалтад суралцаж байна.
Сургалт өдөрт зургаан цагаар 5 хоног үргэлжилж, хичээлийн онол 30, дадлага хичээл 70 хувь байх бөгөөд зарим өдөр нь хүмүүжигчдийн байрлаж байгаа газар очиж хичээл заах юм. Тэд мэргэжлийн үнэмлэхтэй төгсөх бөгөөд хүмүүжигчдийн 6 нь 10 гаруй жил мужаан хийсэн хүн байгаа хэдий ч үнэмлэхгүйн улмаас ажлын байр олддоггүй байсан гэнэ. Улмаар хүмүүжээд гарсан иргэдийг аймгийн ХХ-ээр дамжуулан ажилд зуучлах, тодорхой эрэлтэт ажлын байранд ажиллуулах зэрэг хүмүүжигчдийг дэмжсэн бодлогын шат шатны арга хэмжээг авч хэрэгжүүлдэг тухай ШШГА-ны мэргэжилтэн ярилаа.