Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгоноос толгойг нь тасдсан хүний цогцос олджээ. Дээрх хэргийн газарт Цагдаагийн ерөнхий газраас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Аймшигт аллагад өртсөн талийгаач нь 50 орчим настай, эрэгтэй Н байсныг тогтоосон байна. Урьдчилсан байдлаар тус хэргийг өш хонзонгийн сэдэлтээр үйлдсэн байж болзошгүйг тогтоожээ. Хохирогчийг хөнөөснийхөө дараа хогийн цэг дээр хаясан байсныг цагдаагийнхан илрүүлж хэргийн газар дээр нотлох баримтыг цуглуулж байгаа юм. Энэ хэрэгт одоогоор хоёр хүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн байна.