“Улаанбаатар марафон 2015” бүх нийтийн гүйлтийн тэмцээнд зургаан орны тамирчид оролцоно. Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэх иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой Улаанбаатар марафон 2015 тэмцээн зургаа дугаар сарын 6-нд болно.
Өнгөрсөн жил анх удаа тус марафоныг зохион байгуулж, 17 мянга орчим иргэдийг хамруулсан байна. Харин энэ жил оролцогчдын тоог 30 мянгад хүргэхээр зохион байгуулагчид ажиллаж байгаа юм. Одоогоор зургаан улсын тамирчид Улаанбаатар марафонд оролцkхоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм.
Улаанбаатар Марафон тэмцээн мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, харин сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болно.
М.Болор