Харвардын их сургуулийн судалгааны багийнхан дэлхийн сая гаруй хүнээс авсан 20 судалгааг нягталж үзжээ. Өдөрт нэг зайдас идэх нь Их Британичуудын үхлийн гол шалтгаан болоод байгаа зүрхний өвчнөөр өвчлөх магадлалыг 40 гаруй хувиар нэмэгдүүлдэг болохыг тэд тогтоосон байна. Мөн боловсруулсан мах тогтмол идэх нь чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалыг 20 хувиар ихэсгэдэг гэнэ.
Гэхдээ маханд дуртай хүмүүс энэ талаар санаа зовох хэрэггүй. Үхэр, хонь, гахай зэрэг амьтны боловсруулаагүй махыг их хэмжээгээр идсэн ч зүрхний өвчин, чихрийн шижингээр өвчлөх ямар ч эрсдэл байхгүй гэдгийг судлаачид тогтоожээ.
Америкийн нэгэн сэтгүүлд бичсэнээр, өвчин тусах шалтгааны цаана бидний үргэлж буруугаа чихэж байдаг өөх тос , холестрин гэхээсээ илүү давс, боловруулсан маханд ордог нөөшлүүр байж болохыг анхааруулжээ.
М.Болор