Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөний дагуу ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг хамруулсан “Өсвөр насны охид, хөвгүүд-ирээдүйн баялаг бүтээгч” анхдугаар зөвлөгөөн энэ сарын 29-нд болох гэж байна. Тус зөвлөгөөн ахлах ангийн 700 гаруй сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ирээдүйд хэрхэн баялаг бүтээгч болох, хөдөлмөрт бэлтгэх болон харилцааны соёлын талаар мэдээлэл өгч, тэдний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа юм.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан 2014 онд болоод энэ оны хагас жилийн байдлаар хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын эрэгтэй, эмэгтэй технологийн хичээлээр бүтээсэн бүтээлийн үзэсгэлэн, “Парламентийн мэтгэлцээний клуб”-ын гишүүн сурагчид илтгэл тавина.